Гамшиг болж байхад зугаалж явсан сайдыг ажлаас нь халжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНАСТАНА./KAZINFORM/. Ажлын цагаар дугуй унан зугаалж, усан бассейнд биеэ шардаг байсан нэгэн эмэгтэй сайдыг Перу улсын Ерөнхийлөгч Педро Пабло Кучински ажлаас нь халсан байна.
Тус улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Эуфросина Санта-Мария Рубио ажлын цагаар зугаацан явж байгаа нь хэвлэлийнхний дуранд өртөж, шуугиан тарьжээ.
Сайд болсон явдлыг тайлбарлахдаа “надад чөлөөт цаг гэж бараг байдаггүй, би заримдаа ажлынхаа өрөөнд унтдаг. Би маш их стресстэй ажиллаж байгаа” гэсэн боловч Ерөнхийлөгч үүнийг авч хэлэлцэлгүйгээр сайдыг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ шийдвэр нь перучуудын бухимдлыг бага боловч намжаажээ.
Сайд ёс зүйн зарчмыг зөрчсөн нь түүнийг халах шалтгаан болсон байна. Учир нь, сүүлийн өдрүүдэд Перуд үер болсны улмаас олон хүн амиа алдаж, дэд бүтцэд олон тэрбум долларын хохирол учирчээ.
Х.Сарнай