Дэлхийд өндрөөрөө тавдугаарт орох барилга Сөүлд ашиглалтанд орлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНСӨҮЛ. /Yonhap/. Дэлхийд өндрөөрөө тавдугаарт орох барилга Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод үүдээ нээлээ.
Тус улсын жижиглэн худалдааны томоохон групп болох “Lotte” 123 давхар, 555 м өндөр барилгыг зургаан жилийн хугацаанд барьжээ.
Сөүл хотын зүүн өмнөд хэсэгт байрлах “Lotte World Tower” барилгын нээлтийн ёслол даваа гарагт тус барилгын 76 дугаар давхарт нь болсон байна.
Тус барилгад тансаг зэрэглэлийн зочид буудал болон бизнесийн оффисууд байх аж.
500 м-ийн өндөрт байрлах ажиглалтын тавцангаас хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой. Энэ шинэ барилга жуулчдыг олноор нь татна гэж тус компанийн удирдлага найдаж байна.
Г.Доржханд