1110 долларын үнэтэй LV-гийн цүнхэнд загас, жимс хийгээд авч явж байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНТАЙПЕЙ. /ВВС/. Тайваньд нэгэн эмээ ач хүүгийнхээ бэлэглэсэн үнэтэй гар цүнхийг буруугаар ашиглаж байжээ.
Эмээ шинэ гар цүнхээ “Louis Vuitton” брэндийн цүнх болохыг мэдэлгүй жимс, загас дотор нь хийгээд авч явж байжээ гэж түүний ач хүү нийгмийн сүлжээнд бичсэн байна. Уг постон дээр 31 мянга гаруй хэрэглэгч “Like” даржээ.
Эмээ ач хүүхдээ “энэ цүнх усны хамгаалалт сайтай юм байна. Гэхдээ ялимгүй хүнд юм” гэж байсан аж.
'Neverfull' гар цүнх нь Азид төдийгүй дэлхийн бусад оронд ч маш өндөр үнэтэй байдаг. Тодруулбал, энэ цүнх 1110 долларын үнэтэй байдаг гэнэ.
Г.Доржханд