Европт агуйн загас байдгийг анх удаа илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-04-05 14:46:17

БЕРЛИН. /BBC/. Ягаан өнгөтэй, хайрст давхаргагүй, сүүмгэр нүдтэй, агуйд амьдардаг загас нь Европт олдсон анхны агуйн загас болж байгаа юм.

Судлаачдын ярьснаар, энэхүү загасыг гүний шумбагчид Германы өмнөд нутагт газар дорх агуйгаас олсон байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, загасны энэ төрөл зүйл нь өнгөрсөн 20 мянган жилийн туршид газрын гадарга дээрх агуйн загасны төрлөөс салж үлдсэн бололтой. Өдгөө 200 төрлийн агуйн загас дэлхий дээр байдаг боловч өмнө нь хэзээ ч Европоос олдож байгаагүй аж. Харин Сохор саламандер гүрвэл, могой загас гэх мэтийн 400 төрлийн агуйн амьтан Балканы хойгийн баруун хэсэгт байдаг.

Эрдэмтэд агуйн загасыг Европт, тэр тусмаа Германы хойд биш бүр өмнөд нутгаас олсон нь маш сонин явдал боллоо.

Анх агуйн загасыг 2015 онд далайд шумбагч Йоахим Крайселмайер олж байсан юм. Тэрбээр “Danube-Aach” агуйн бүтцийг судалж байх үедээ камерын дуранд өртсөн загасыг олж харснаар анхны агуйн загасыг илрүүлж байжээ.

Тэрбээр агуйд авсан загасны зургаа Германы Констанц их сургуулийн доктор .Жасмина Берман-Годелд үзүүлжээ. 

Х.Сарнай 

 

Связанные новости