У.Баффет Хятадын “Coca Cola”-ны нүүр царай болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2017-04-05 16:10:05

БЭЭЖИН./Xinhua/.Тэрбумтан Уоррен Баффет Хятадын зах зээлд гаргадаг “Cherry Coke” интоорын ундааг сурталчилж байгаа бөгөөд энэ ундаа удахгүй олны таашаалыг хүртсэн ундаа болно гэдэгт “Coca Cola”  компанийн хамгийн том хөрөнгө оруулагч итгэлтэй байгаа ажээ.

Уг сурталчилгааг 3 дугаар сарын 10-нд анх олны хүртээл болгосон бөгөөд Америкийн бизнесийн магнатын инээмсэглэсэн дүр төрх өөрийнх нь дуртай ундааны сав болон лаазыг чимэглэх болно гэж Кока Кола компани мэдэгдсэн байна. Уоррен Баффет өдөрт таван лааз кола уудаг бөгөөд хийжүүлсэн ундаанд маш дуртай гэнэ.

Өдгөө 85 настай У.Баффетийн хөрөнгө оруулсан компани болох “Berkshire Hathaway” нь Кока Кола компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд 9,3 хувь буюу 17 тэрбум орчим долларын хувьцааг эзэмшдэг байна.

Мао даргын зураг хаа сайгүй байдаг коммунист дэглэмтэй Хятад улсад У.Баффетийн бизнесийн ухаан түүнийг алдаршуулснаас гадна Хятадын мянга мянган хөрөнгө оруулагчдыг өнгөрсөн онд болсон “Berkshire Hathaway” компанийн жил бүр зохион байгуулдаг хуралд оролцохоор Омаха, Небраска руу хөлгийн жолоо залахад хүргэсэн юм. 

Хурлын үйл ажиллагааг дэлхий даяар шууд дамжуулах үеэр синхрон орчуулгыг зөвхөн мандарин аялгаар хийж байжээ.

Х.Сарнай 

 

 

 

 

Связанные новости