Химийн хорт бодисын тооллого эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар аймгийн хэмжээнд химийн хорт бодисын тооллого, химийн хорт болон аюултай бодис хэрэглэдэг аж ахуйн нэгж, байгууллагын судалгаа хийж эхэллээ.
Химийн хорт болон аюултай бодис хэрэглэдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн судалгаа, химийн хорт бодисын тооллого хийж, мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой энэ ажлыг агаарын бохирдол, химийн хорт бодис, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар гүйцэтгэх юм.
Тус аймгийн хэмжээнд химийн лаборатори бүхий сургууль, эмнэлэг, мал эмнэлэг, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд химийн хорт болон аюултай бодис ашигладаг юм байна. Харин уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрлэл байхгүй учир химийн бодис хэрэглэдэггүй гэж байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд тайлбарлалаа.

М.Батжаргал