Гүний худаг гаргах өрөмдлөгийн машинтай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг нь 496 сая төгрөгийн өртөг бүхий гүний худгийн өрөмдлөгийн машиныг Хэнтий, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар гэсэн дөрвөн аймагт өгчээ.
Манай аймгийн хувьд энэхүү өрөмдлөгийн машиныг Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-т түрээс хэлбэрээр ашиглуулж байгаа юм. Учир нь тус газар нь жилд таваас дээш гүний худгийг аймагт гаргаж өгөх ёстой гэнэ. Одоогоор 8 сараас хойш 10-аад худаг гаргаад байна. Хувь хүн албан байгууллага, бусад сумдад хямд өртөгөөр худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэнэ. Ингэхдээ захиалга өгч буй талаас усны хайгуулаа өөрсдөө хийлгэсэн байх шаардлагатай ажээ.
Т.Одончимэг
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar