Кувейтэд хар тамхиар дүүргэсэн мини үүргэвчтэй тагтааг барьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
bars@montsame.mn
2017-05-24 10:04:39
АСТАНА./КАЗИНФОРМ/. Шуудангийн тагтааг ашиглан хар тамхи хилээр гаргах гэж байсныг Кувейтын гаальчид илрүүлсэн тухай lenta.ru цахим хуудсанд мэдээлжээ.

Тагтааны нуруун дээр нь бэхэлсэн мини үүргэвчинд 178 ширхэг шахмал хар тамхи байжээ. Уг тагтааг гаалийн барилгаас холгүй нисч байхад нь барьсан байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Энэтхэгийн цагдаа нар Кашмирын хөндийд 150 гаруй тагтаа барьсан ба тэдгээрийг Пакистаны тусгай албаныхан тагнуул хийхэд ашиглаж байсан гэж Энэтхэгийн тал үзэж байгаа аж.

2011 оны эхээр нисч чадахгүй байн байн унаад байсан шувууг Колумбын цагдаа нар барьж авахад шувууны нуруунд 45 гр марихуан хийсэн уут бэхэлсэн байжээ. Хар тамхийг Букараманг хотын шоронд хүргэх ёстой байсан байна.
О.Барс 

 

 

Связанные новости