"Ауди"-гийн реклам ширүүн шүүмжлэлд өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
БЭЭЖИН. /BBC/. Хятад даяар цацсан "Ауди" автомашины маркетингийн сурталчилгаа шүүмжлэлд өртсөн байна. Мянга мянган интернет хэрэглэгчдийн зүгээс уг рекламыг "хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийг сурталчилсан" гэж үзжээ.
Уг сурталчилгаанд "автомашин худалдаж авна гэдэг бол эхнэр авахтай адил. Чухал шийдвэр гаргахын тулд маш хянуур байх хэрэгтэй” гэсэн байна.
Сурталчилгаанд хуримынхаа өдөр бэр нь хадам ээждээ хамар, чих, шүдээ үзүүлэн шалгуулж байгааг харуулжээ.
Үүнтэй холбогдуулан "Хятад улс дахь зах зээл маркетингийн үйл ажиллагааг орон нутаг дахь хамтарсан үйлдвэрийн газар хариуцдаг" гэж "Ауди" компанийн төлөөлөгч the South China Morning Post сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Зарим хэрэглэгчдийн зүгээс Хятадад хамгийн ихээр зарагддаг Мерседес Бенз, BMW-г хийдэг Германы автомашин үйлдвэрлэгчдэд эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалж байна.

Дээрх рекламыг нэгэн хэрэглэгч “аймшигтай” гэж тодорхойлсон бол олон хэрэглэгчид “жигшмээр зүйл болжээ" гэж үзэж байгаа юм. “Би амьдралдаа "Ауди" авч унахгүй” гэж нэгэн хэрэглэгч хэлсэн бол өөр нэгэн хэрэглэгч “сүйрэлд хүргэж мэдэхээр маркетингийн арга болжээ" гэж тодорхойлсон байна.
Хадам ээж нь хүүдээ гэрлэх зөвшөөрөл өгч байгаа байр байдал нь орчин үеийн гэр бүлийн үнэ цэнийн талаар ч маргаан дагуулсан байна.

"Ауди"-гийн сурталчилгаа нь Хятадад нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан хэд хэдэн рекламны нэг юм. Тодруулбал, өнгөрсөн онд Хятадын нэгэн компани угаалгын нунтагны реклам хийснийхээ төлөө уучлал гуйсан байна. Уг рекламанд нэгэн хар арьстан залуу угаалгын машинд толгойгоо дүрснийхээ дараа цайвар арьстай ази хүн болоод гарч ирж байгааг харуулсан гэнэ. Угаалгын нунтаг үйлдвэрлэгч "Qiaobi" компанийн зүгээс арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байдгаа мэдэгдээд, маргаан дагуулсан сурталчилгаа гаргасныхаа төлөө уучлал гуйсан аж.
Х.Сарнай