Саудын Аравид макарена бүжиглэсэн хүүг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ЖИДДА. /ВВС/. Саудын Аравийн Жидда хотын хөл хөдөлгөөн ихтэй нэгэн гудамжинд макарена бүжиглэж буй бичлэгээ Твиттерт тавьсан 14 настай хүү саяхан баривчлагджээ.
Түүнийг “олон нийтэд буруу үлгэр дууриал үзүүлсэн” гэх үндэслэлээр баривчилсан гэнэ.
45 секундийн бичлэгээс үзвэл, хүү зам дээр 1990-ээд оны үед дэлхийн нийтийг байлдан дагуулж байсан "Макарена" дууны аянд бүжиглэн замын хөдөлгөөнд саад учруулж буй нь харагдаж байна.
Уг бичлэгийн улмаас нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд санал зөрөлдөөн үүссэн байна. Нэг хэсэг нь хүүг “баатар” хэмээн өмгөөлж байхад нөгөө хэсэг нь “ёс суртахуунгүй” гэж буруушааж байна.
https://www.youtube.com/watch?v=yyVOB94lqic

Г.Доржханд