Дэлхийн хамгийн хуурай газар цэцгээр хучигдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-24 09:20:49
САНТЬЯГО. /ВВС/. Чилийн нутаг дэвсгэрийн хойд хэсэгт гэнэт ширүүн бороо орсноор Атакамын цөл "цэцгэн хивс"-ээр хучигджээ.

5-7 жил тутамд нэг удаа хур тунадас их унаснаар дэлхийн хамгийн хуурай газруудын нэг гэгддэг энэ газар 200 гаруй төрлийн цэцэг ногоогоор хучигдан “цэцгэн цөл” болдог байна.

Гэхдээ энэ удаад тус цөлд өмнөхөөс ердөө хоёр жилийн дараа бороо орж, цэцэг ногоо дэлгэрсэн байна.

Үүнтэй холбоотойгоор дотоодын төдийгүй гадаадын жуулчид, ургамал судлаачид энэ газарт олноороо очиж байгаа аж.
 






Г.Доржханд
Связанные новости