Австралид "4" гэсэн автомашины улсын дугаар 1.9 сая долларын үнэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-29 16:41:10
СИДНЕЙ. /ВВС/. Австралид болсон дуудлага худалдааны үеэр “4” гэсэн автомашины улсын дугаар 2.45 сая авс.доллар буюу 1.9 сая ам.долларын үнэд хүрч, дээд амжилт тогтоожээ.

1910-аад оны үед хамаарах “NSW 4” /New South Wales/ гэсэн дугаарыг өчигдөр Сидней хотноо болсон дуудлага худалдааны үеэр нутгийн бизнесмэн худалдан авсан гэж дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдэгдлээ. Дугаарыг худалдан авсан хүн нэрээ нууцлахыг хүссэн байна.

Энэ дугаарыг 1 сая орчим авс.долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байсан аж.

2003 онд “NSW 2” гэсэн дугаар 689 мянган авс.доллароор зарагдаж байсан нь үүнээс өмнө Австралид автомашины улсын дугаар хамгийн өндөр үнэд хүрч байсан тохиолдол гэнэ.
Г.Доржханд
Связанные новости