Эмх замбараагүй байдал үүссэн үед ажиллах сургуулилт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед Орхон аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, бэлэн байдлыг хангах “Команд штаб” сургууль боллоо.
Хоёр өдөр үргэлжилсэн уг сургуульд аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Онцгой байдлын газар, Орхон аймаг дахь ШШГА, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 186, 110, БОЭТ зэрэг байгууллагын 310 гаруй алба хаагч оролцсон юм.
Команд штабын сургууль нь Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулагджээ.
Сургуулийн зорилго нь хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын бэлэн байдал, албаны бэлтгэл, ур чадварыг дээшлүүлэх, эмх замбараагүй байдал үүссэн үед хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргах ажиллагаанд сургах, албан хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar