Токиогийн Их дуулгаас монгол жүдочид хоёр мөнгөн медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-03 07:39:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн чансаа өндөр Токиогийн Их дуулга тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид хоёр мөнгөн медаль хүртээд байна.

Тус тэмцээний
эмэгтэйчүүдийн 48 кг-д хүчээ сорьсон дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр алтан медалийн төлөө дэлхийн аварга Японы Ами Кондотой барилдаж нэмэлт цагт даралтаар цэвэр ялагдлаа. М.Уранцэцэгийн хувьд Токиогийн Их дуулгаас 2013 онд мөнгө, 2016 онд алт, 2017 онд мөнгөн медаль хүртэж байгаа юм.



Токиогийн Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн 60
кг-д хүч үзсэн гавьяат тамирчин Д.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр тэмцээний хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны жүдоч Ибраев Рустамтай барилдаж нэмэлт цагт торгуулиар ялсан.



Харин алтан медалийн төлөө дэлхийн хошой аварга Японы Наохиса Такатотой барилдаж нэмэлт цагт торгуулиар хожигдсон байна. Д.Амартүвшингийн хувьд Токиогийн Их дуулга тэмцээнээс анхны медалиа хүртэж байгаа юм.
 

Д.Өлзий

Связанные новости