Анагаахын шинжлэх ухааны судалгааг олон улсад танилцуулах боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-11-18 17:24:40

АШУҮИС нь албан ёсны  англи хэл дээрх сэтгүүл болох Төв Азийн Шинжлэх ухааны сэтгүүл Central Asian Journal of Medical Sciences /CAJMS/-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр тус сургуулийн Эрдмийн Өргөө танхимд боллоо.

Энэхүү сэтгүүлд Төв Азийн эрдэмтэн судлаачдын  нүүр ам судлал, сувилахуй, нийгмийн эрүүл мэнд, эм зүй болон уламжлалт анагаах ухааны салбарт хийсэн эрдэм шинжилгээний ажлуудыг  нийтлэх юм. Сэтгүүлээр дамжуулан анагаахын чиглэлээр шинжлэх ухааны судалгаа хийж байгаа Монголчууд олон улсад бүтээлээ танилцуулах боломж нээгдэж байгаа юм.

Тус сэтгүүлийн хариуцлагатай редактор Чэ Янг Мүн, "Сэтгүүл дүрслэх оношилгооны булан, орчны эрүүл мэндийн тойм гэсэн хоёр булантай. Сэтгүүлд гарсан бүтээлүүдтэй ижил төстэй судалгааг дэлхийн өөр улсад  судлаач хийсэн байлаа гэхэд сэтгүүлд эхлэн хэвлүүлснээрээ оюуны өмчийг хамгаалах эрх үүсээд явна гэсэн үг. Анагаахын шинжлэх ухааны салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм сэтгүүл гарна гэдэг маш том дэвшил" хэмээв.

Сэтгүүлийн хяналтын зөвлөлд дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулийн профессорууд буюу Япон, Итали, өмнөд Солонгос, Америк, Австри, Казакстан зэрэг орны эрдэмтэн судлаачид багтжээ.

Тус сэтгүүлийг 2016 онд 2 дугаар, 2017 онд 4 дугаар хэвлүүлэх юм байна.

Ж.Болор

Связанные новости