Эрүүл мэндийн салбарт сахилга, дэг журмыг тогтоох тушаал гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭрүүл мэнд, спортын сайдын үүргийг гүйцэтгэж буй УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар тус салбарт сахилга, дэг журмыг тогтоох тухай тушаал гаргалаа.
Тэрбээр эрүүл мэнд, спортын салбарт сахилга, дэг журам, тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тушаалдаа дурдсан байна. Тухайлбал, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг тогтмол гүйцэтгэх, Авлигын эсрэг хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаа хандлагыг эрчимтэй сайжруулах, ажлын цагийг чанд баримтлах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйд хяналт тавин, түүнийг мөрдүүлэн ажиллах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтэд хуулийн хугацаанд нь хариу өгч, санал хүсэлтийн дагуу ажил зохион байгуулж үр дүнг нь тооцох зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгосон аж.
Б.Туул