Ц.Амарбаясгалан 9 жилийн дараа дахин тулаанд хүч үзэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-25 13:46:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан 9 жилийн дараа рингэнд гарч тулалдах шийдвэр гаргав. 
Тэрбээр ирэх хоёрдугаар сарын 10-нд Японы нийслэл Токио хотноо болох “Shoot boxing-2018” тэмцээнд хүч сорихоор болов. Түүний өрсөлдөгч нь Японы аварга Хокүто Кэнтаро хэмээх тулаанч юм. Тэрбээр мэргэжлийн рингэнд нийт 23 тулаан хийж, 18-д нь ялалт байгуулжээ.

Д.Өлзий
Связанные новости