Т.Бах: Хоёр Солонгос хамтдаа оролцож буйг хамгийн чухал, сэтгэл догдлуулсан үйл явдал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-08 16:41:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Пёнчан – 2018” олимпийн өмнө зохион байгуулж байгаа Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны 132 дугаар чуулганаар ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпийн үйл явдлуудаас илүүтэй, хоёр Солонгос нэгэн тугийн дор оролцож буйг хамгийн чухал, сэтгэл догдлуулсан үйл явдал хэмээн онцлов.

ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах “2000 оны Сиднейн зуны олимпийн наадамд хоёр Солонгос нэг тугийн дор нээлтэд оролцсон. Тухайн үедээ хэн нь туг барих, ямар хувцас өмсөх зэрэг багагүй асуудлуудтай тулгарч байсан ч эцэст нь олимпийн нээлтэд хамтдаа цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн нь олимпийн гол үзэл санааг бүрнээ илэрхийлсэн чухал үйл явдал байсан” гэжээ.

Улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал дунд ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах Умардыг /БНАСАУ/ олимпийн наадамд оролцуулахын төлөө олон арга хэмжээг санаачлан ажиллаж байсан бөгөөд олон талын хичээл зүтгэлийн үр дүнд Хоёр Солонгос ийнхүү олимпийн наадамд хамтран оролцохоор болсон билээ. 
Связанные новости