Олимпийн наадмыг 6 дахь удаагаа сурвалжилж буй Ч.Отгонбаатар тусгай шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-21 11:06:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Пёнчан хотноо Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /ОУССХ/-ны тусгай шагнал хүртлээ.

ОУССХ -ноос 6 болон түүнээс дээш удаа өвлийн олимп сурвалжилж байгаа сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагнал  гардуулдаг. Ч.Отгонбаатар нь Пёнчанд 6 дахь олимпийн наадамдаа ажиллаж байгаа бөгөөд түүнийг дотоод, гадаадын спортын хүрээнийхэн “Сато” хэмээх нэрээр нь андахгүй мэддэг.



Энэхүү арга хэмжээнд ''Пёнчан-2018'' наадмыг зохион байгуулах хорооны дарга Ли Хе Беом, ОУССХ-ны ерөнхийлөгч Ж.Мерло болон ОУОХ-ны гишүүн С.Бубка, М.Касадо, И.Ферриани тэргүүтэй хүндэт зочид оролцжээ.

Д.Өлзий
Связанные новости