Чингэлтэй дүүргийн өсвөрийн жүдочид Якутад хамтарсан бэлтгэл хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЧД-ийн Засаг даргын дэргэдэх жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид Саха /Якут/-гийн Бүгд Найрамдах Улсын Хангаллас дүүргийн Спортын сургуульд хамтарсан бэлтгэл хийж байна.
Энэ удаагийн хамтарсан бэлтгэл гуравдугаар сарын 2-9-нд явагдана. Өсвөрийн шигшээ багийн тамирчид жил бүр зохиогддог багуудын аварга шалгаруулах уулзалт тэмцээнд оролцож, багийн дүнгээр түрүүлж, аварга багаар шалгарсан байна.
Мөн энэ сарын 10-11-нд Якут хотод болох жүдо бөхийн олон улсын тэмцээнд оролцоно. Өсвөрийн шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчдыг Хангаллас дүүргийн удирдлагууд хүлээн авч уулзсан байна. Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч С.Баяржаргал Засаг дарга Алексеев Гаврель Юрьевичид ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын мэндчилгээг уламжлан гардуулжээ.
Д.Өлзий