Цас цэвэрлэх олон үйлдэлт машиныг авчрах хөрөнгийг шийджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-20 11:44:39
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Япон Улсын Токомачи хотоос Орхон аймагт өгч буй цас цэвэрлэх машины гаалийн татвар, тээврийн зардалд шаардагдах 50-60 сая төгрөгийг орон нутгаас шийдвэрлэлээ.
Аймгийн удирдлагууд өнгөрсөн оны сүүлээр тус хотод айлчилж хамтран ажиллах санал солилцсоны үндсэн дээр цас цэвэрлэх олон үйлдэлт машин авахаар болсон. Уг машины өөрийн өртөг 800-900 сая төгрөг ч тус хотоос Орхон аймагт нэгийг үнэгүй өгч байгаа юм. Иймд тээврийн болон бусад зардал, гаалийн татварыг Орхон аймаг өөрсдөө шийдвэрлэж, ойрын хугацаанд оруулж ирэхээр болжээ.
Цас цэвэрлэх машин нь замын цасыг түрэх, хамах, ачих зэрэг олон үйлдэлтэй, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн юм.
Б.Оюун-Эрдэнэ
 

Связанные новости