Хоёр аймгийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт өнөөдөр эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар, Дорнод аймгийн театрын уран бүтээлчдийн хамтарсан “Нарны орон” нэртэй тоглолт өнөөдөр, маргааш Чойбалсан хотод тоглоно.
Харин 29-нд нийслэл хотод, 12 дугаар сарын 1-нд Баруун-Урт хотод болох юм байна.
Театр урлагийг бүсчлэн хөгжүүлэхээр БСШУЯ-наас гаргасан чиглэлийн эхний алхамыг зүүн бүсийн хоёр аймгийн театрынхан ийнхүү эхлүүлж, Дорнод аймгийн симфони найрал болон Сүхбаатар аймгийн ардын найрал хөгжмийн тоглолтыг нэгтгэн үзэгчиддээ хүргэхээр болжээ. Хоёр театрын урын сан, өвийг дэлгэрүүлэх, харилцан солилцох, уран бүтээлчдийнхээ ур чадварыг улс орон даяар сурталчлан таниулах зорилготой уг тоглолтонд шилдэг 90 гаруй уран бүтээлчид оролцож байна.
Г.Сүхээ
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar