“Номын тэмдэглэл хөтлөх” уралдааны дүн гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төв номын сан уншигчдын дунд уншсан номынхоо утга агуулга, үзэл санааг ойлгож, гар зургаар илэрхийлэх, номын тэмдэглэл хөтлөх, өөрийн бодол санааг эсээ, шүүмж хэлбэрээр бичих, монгол хэлний найруулга зүйд суралцах чадварыг нь дээшлүүлэхээр зарласан уралдаанаа дүгнэлээ.
Уран зохиолын болон шинжлэх ухааны номын тэмдэглэл хөтлөх уралдааны сургуулийн өмнөх насны багачууд, бага ангийн сурагчдын гэр бүл, багшийн ярьж өгсөн үлгэр болон өөрийн уншсан үлгэрийг гар зургаар илэрхийлж оролцох төрөлд “Цасан цагаан долоон одой”, “Үнсгэлжин”, “Үзэсгэлэн гоо ба араатан” үлгэрийн агуулгыг зургаар илэрхийлсэн Баян-Агт сумын цэцэрлэгийн А.Анхжин, Г.Энэрэл, А.Энхжин нар эхний байр эзэлжээ.
Сургуулийн 1-2 дугаар ангийн сурагчдаас өөрийн уншсан 18 үлгэрээр тэмдэглэл хөтөлж, зурсан Булган сумын нэгдүгээр сургуулийн сурагч Д.Ирмүүн түрүүлж, “Улаан малгайт”, “Үнэг тогоруу хоёр”, “Яст мэлхий, туулай хоёр” үлгэрээр тэмдэглэл хөтөлж, зураг зурсан Булган сумын 3-р сургуулийн сурагч А.Цэенханд, А.Хулан нар удаалжээ.
Дунд ангийн сурагчдаас өөрийн сонгосон нэг номынхаа тухай зохион бичлэгээр оролцсон Булган сумын 3-р сургуулийн сурагч О.Тэмүүжин, Хутаг-Өндөр сумын сургуулийн сурагч Э.Мөнхтулга, Сэлэнгэ сумын сургуулийн сурагч Э.Уянга шалгарсан байна. Ахлах ангийн сурагчдаас Г.Аюурзанын “Сахиуст хангайн нууц” романаар эсээ бичсэн Хутаг-Өндөр сумын сургуулийн сурагч Г.Наранбат түрүүлж, Н.Чуковскийн “Балтын тэнгэр”, эх хүний тухай бичсэн зохиолоор эсээ ирүүлсэн Хутаг-Өндөр, Могод сумын сургуулийн сурагч М.Буянзаяа, М.Долгорсүрэн нар эхний байрт шалгарсан байна.
Хутаг-Өндөр сумын номын санч Д.Жаргалсайхан, аймгийн МСҮТ-ийн ажилтан Ч.Нарантуяа, Булган сумын 3-р сургуулийн багш Д.Алтантуяа нар номын тухай эсээ, шүүмж бичин насанд хүрэгчдийн дунд зарласан төрөлд эхний байр эзэлсэн байна.

М.Батжаргал