Бэлчээрийн хортонтой байгальд халгүй аргаар тэмцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-04 14:01:38
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн малчид бэлчээрийн хортон мэрэгчтэй байгальд халгүй аргаар тэмцжээ.
-Халтар багийн Бор булаг, Халтарын овоо, Асгатын булаг зэрэг газрын нийт 3000 га талбайд байгальд халгүй аргаар бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг хийсэн. Малчдыг бүлийн зохион байгуулалтад оруулан эмчийн үзлэгт хамруулан хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч ажиллууллаа. Малчид өөрсдийн санаачилгаар утлагын багаж хийж ашигласан гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах хэллээ.
Бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан огтоно устгах ажилд 30 малчин оролцож, арав гаруй автомашин техник дайчлагдсан байна.
Малчид цаашид өөрсдөө үлийн цагаан огтоно устгалын ажлыг хийх, бэлчээрээ хамгаалах, хүйтний улиралд огтоны хөеөг авах, ус цутгах, шувууны суулт нэмж хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байхаар болжээ.
М.Батжаргал

Связанные новости