Орхон гол дээр гатлага онгоц тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-10 12:10:34
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Могод сумын  нутагт Орхон голын Зүр хүзүүний гарамд гатлага онгоц тавилаа.
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 108,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг гатлага онгоцыг “Эл Эл Би Ар” ХХК ашиглалтад оруулж байгаа юм. Орхон голын гатлах уг онгоц ашиглалтад орсноор Могод сумаас аймгийн төв хүртэлт замыг бараг хоёр дахин товчилж, Булган аймгаас Архангай аймаг чиглэсэн нэгэн дөт зам бий болж байна.
М.Батжаргал

Связанные новости