Баярын амралтын үеэр нэг хүүхэд усанд унаж энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-17 18:09:50
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний баяр наадмын амралтын өдрүүд буюу энэ сарын 09-15-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй зөрчил бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй тайван байжээ. Зам тээврийн осол гурав гарсан ч хүний амь эрсдээгүй байна. Харин бага насны нэг хүүхэд борооны тогтоол усанд унаж энджээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон гээд замын зөрчил нийт есөн удаа, гэр бүлийн хүчирхийлэл нэг, танхайн хэрэг зургаа, олон нийтийн газар дуг журам алдагдуулсан дөрөв, иргэдийн өмчийн хулгай гурван удаа гарсан гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Т.Одончимэг
Связанные новости