Булган аймгийн зарим суманд цахилгаан түр тасарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН 
                                                                    
	Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай, Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Могод сумын цахилгаан эрчим хүчний түр хугацаагаар тасарчээ.
Рашаант-Хархорины чиглэлийн цахилгаан дамжуулах шугмын долоон тулгуур шон үерийн улмаас унаснаас тухайн бүс нутагт өнөөдөр нар гудайх үед цахилгаан эрчим хүч тасарсан байна.
-Үерийн улмаас учирсан эрчим хүчний саатлыг шуурхай засах арга хэмжээ авч өөрийн аймгийн цахилгаан тасарсан таван сумыг эрчим хүчээр хангалаа. Нийтдээ гурван цаг гаруй хугацаанд цахилгаан тасарсан гэж ЭБЦТС ТӨХК-ий диспетчер н.Оюунбаяр ярилаа.
Рашаант-Хархорины чиглэлийн цахилгаан дамжуулах шугмын долоон тулгуур шон үерийн улмаас унаснаас тухайн бүс нутагт өнөөдөр нар гудайх үед цахилгаан эрчим хүч тасарсан байна.
-Үерийн улмаас учирсан эрчим хүчний саатлыг шуурхай засах арга хэмжээ авч өөрийн аймгийн цахилгаан тасарсан таван сумыг эрчим хүчээр хангалаа. Нийтдээ гурван цаг гаруй хугацаанд цахилгаан тасарсан гэж ЭБЦТС ТӨХК-ий диспетчер н.Оюунбаяр ярилаа.
	М.Батжаргал
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    