Бог будааны 70 хувийг Сэлэнгэ суманд тариалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт бог будааг Сэлэнгэ, Хангал суманд 30,0 га газар тариалсан бөгөөд түүний 70,0 хувийг Сэлэнгэ сум эзэлж байна.
-Манай сум орон нутгийн бренд бүтээгдэхүүн бог будаа тариалалтыг "Газар түшсэн амьжиргаа" хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлдэг. Мөн өнгөрсөн жилээс “Булган жимс, жимсгэнэ” хөтөлбөр хэрэгжүүлэн 45 га талбайг чацаргана тариалах зориулалтаар олгож, 13 бүлгийн 65 иргэнд 40460 суулгацыг таван жилийн хугацаатай зээлээр олгосон. Чацарганы ургалт 80-95 хувьтай сайн байна. Энэ онд “Шинэ хөдөө” төслөөс үхрийн нүдний суулгац таван жилийн хугацаатай зээлээр олгосноос манай сум 1500 суулгац авч тарьсан. Нийтдээ 0,4 га талбайд шинээр жимс жимсгэнэ тариаллаа гэж сумын Засаг даргын орлогч А.Ганбагана ярив.
М.Батжаргал