Хонхны дууны хөшөөний нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төв “Сансар” цэцэрлэгт хонхны хөшөө нээлт боллоо. Ардчилсан хувьсгалын дууч С.Цогтсайханы дурсгалт зориулан энэхүү хөшөөний шавыг дөрвөн жилиийн өмнө тавьж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн шагнал хүртээсэн С.Цогтсайханы үг аяыг зохиосон “Хонхны дуу” бүтээлийг хөшөөний гурван талд монгол, крилл бичгээр болон англи хэлээр сийлсэн байна.
“Тэртээх цагаан морин жилийн Монголын Ардчилсан хувьсгалын домогт дуу хоолой, ард түмний эрх чөлөө, оюун бодлыг түүчээлэгч, Монгол Улсын төрийн шагналт бүтээл “Хонхны дуу” гайхамшигт бүтээлийн зохиогч, Булган аймгийн Тэшиг сумын уугуул, С.Цогтсайхан агсанд хүндэтгэл үзүүлж, хойч үеийн залуучуудын зүрх сэтгэлд мөнхөд эгшиглэх дууны хөшөөг бүтээлгэв. Мянга мянган залуучуудын дурсамж, бахархал, итгэл сэтгэлийн илэрхийлэл болон зуун зуун жил эгшиглэж явах болтугай. Булган аймгийн Ардчилсан намын дарга Б.Ариун-Эрдэнэ” гэж хөшөөний нэгэн талд бичжээ.

М.Батжаргал