“Хүндэт тэмдэг”-ээр 3500 гаруй хүнийг шагнаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-26 16:15:18
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн ИТХ, Засаг дарга аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан иргэдийг урамшуулж байна.
Аймгийн төр, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагсад болон ахмадуудын төлөөлөлд аймгийн ИТХ, Засаг дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ийг гардууллаа.
- Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр нийтдээ 3500 орчим хүнийг шагнаж урамшуулж байна. Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, гавьяат, төрийн шагналтай аймгийн уугуул иргэд болон аймаг орон нутагтаа амьдарч байгаа 70-аас дээш насны ахмадууд ойн “Хүндэт тэмдэг”-ийг олгож байна. Харин байгууллага аж ахуйн нэгжийн ажиллагсад болон иргэдийг тодорхойлолт үндэслэн шагнахаар шийдвэрлэсэн гэж аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг ярилаа.
М.Батжаргал

Связанные новости