Аймгийн дээд шагналыг найман хүнд олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-07-28 08:39:38
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын шийдвэрээр аймгийн дээд шагнал “Ардын хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагнал”-аар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Булганхангай нутгийг хөгжүүлэхэд үр бүтээлтэй амжилт гаргасан найман хүнийг шагналаа.
          УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга асан Ц.Энхбат, аймгийн Засаг дарга асан Д.Эрдэнэбат, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, “Нью майнд” ХХК-ийн захирал, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан Г.Идэрмаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, ахмад багш Л.Эгиймаа, нэгдсэн эмнэлгийн эмч Б.Шижирбаатар нар энэ жилийн “Ардын хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо.
          Аймгийн дээд шагналыг бий болгосноос хойш 64 хүн уг шагналыг хүртээд байна.
М.Батжаргал

Связанные новости