Булган аймгийн холбооны байгууллагын 80 жилийн ойг тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт холбооны байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэлээ. Холбооны байгууллагын ойд зориулсан баярын хурал болж, хүндэтгэлийн концерт тоглосон юм.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тус аймагт харилцаа холбооны байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан тус салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа холбооны газрын ерөнхий инженер Д.Ням-Осор, салбарын инженер Ц.Батсайхан нарыг аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух”, ерөнхий ня-бо Л.Гэрэлцэцэг, ээлжийн техникч Н.Булгамаа, монтёр Х.Мөнхбат нарыг “Баярын бичиг”-ээр шагналаа.
Аймгийн Холбооны газар 1938 онд аймгийн төвд одоогийн Сэлэнгэ аймгийн харьяа утасны салбар болж, 10 номерын багтаамжтай гар залгуурт телефон станц, радио өсгөгчтэй, Булган, Сэлэнгэ, Дашинчилэн сумын чиглэлд нийтдээ 325 км телефон холбооны утастай шугам бүхий 2 салбартай байгуулагдаж байжээ.
- Мэдээллийн сүлжээний техник технологийн өөрчлөлт, шинэчлэлтийг байнга шат дараатай нэвтрүүлснээр 16 сум, суурин газруудын болон “Мобиком” ХХК, “Скайтель” ХХК, “Юнитель” ХХК, “МЦХ” ХК, “ЖиМобайл” ХХК, ISP зэрэг оператор компаниуд болон телевиз, интернетийн бүх төрлийн үйл ажиллагааны дамжуулах сүлжээний хэвийн үйл ажиллагааг амжилттай ханган ажиллаж байгаа нь манай байгууллагын ололт амжилтын түүхэн үр дүн юм гэж “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Булган аймгийн салбарын дарга Ч.Оюун ярилаа.

М.Батжаргал