Халдварт өвчний голомттой газраас хадлан өвс авахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын шийдвэрээр мал, амьтны гоц халдварт өвчний голомттой бүс нутгаас өвс татан авахыг хоригложээ.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Архангай аймгийн мал, амьтны гоц халдварт өвчний голомттой бүс нутгаас өвс авахгүй байхаар шийдвэрлэжээ.
Энэ намар бэлтгэх сумын аюулгүйн нөөц, малчдын бэлтгэх өвсийг аймаг дотроо болон Сэлэнгэ аймгийн зарим сумаас нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Бугат, Баяннуур, Рашаант сумын замын цагдаагийн постод байнгын жижүүр гаргаж, өвсний гарал үүсэл, бүртгэлд хяналт тавьж ажиллах аж.

М.Батжаргал