Жавхлант бөхийн дэвжээнээс 9000 ширхэг амны хаалт хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-29 16:33:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын Онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжиж Сүхбаатар аймгийн Жавхлант бөхийн дэвжээний хамт олон аймгийн Онцгой комисст 9000 ширхэг амны хаалт хандивлалаа.

Жавхлант бөхийн дэвжээний тэргүүн У.Отгонбаяр, Монгол Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Монгол Улсын начин Ба.Батжаргал, Бо.Батжаргал нарын тэргүүтэй улс, аймгийн цолтой бөхчүүдийн хамтаар ирж, хандиваа гардуулан өгсөн юм. Одоогоор аймгийн Онцгой комисст ААНБ, иргэдээс 67,2 сая төгрөг бэлнээр, 20 орчим сая төгрөгийн бараа, эд материал хандиваар цуглаад байгаа аж. 

Холбоотой мэдээ