Өнгөрөгч 9-р сард Хятадын аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашгийн өсөлт огцом нэмэгдэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-10-29 14:44:20

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 9-р сард Хятадын аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашгийн өсөлт хурдассан байна. Өсөлт хурдсахад нөлөөлсөн гол шалтгаануудын нэг нь эрчим хүчний үнийн өсөлт түүхий эд олборлох, боловсруулах үйлдвэрүүдийн ашгийг өсгөсөн явдал юм.

БНХАУ-ын Үндэсний Статистикийн газраас өнөөдөр танилцуулсан мэдээлэлд дурдсанаар, 9-р сард тус улсын аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.3 хувиар өссөн байна.

Энэ нь өнгөрсөн 8-р сараас 10.1 хувиар өндөр үзүүлэлт ба энэ оны эхний есөн сарын ашгийн үзүүлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 44.7 хувиар өсжээ.

Оны эхний есөн сарын байдлаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашиг өмнөх оныхоос 77.9 хувиар, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ашиг 30.7 хувиар тус тус өссөн байна.

Эрчим хүчний үнийн өсөлт нь газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэрүүдийн ашгийг оны эхний есөн сарын байдлаар 930 орчим хувиар өсөхөд нөлөөлжээ.       

Холбоотой мэдээ