ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт 2 газар хар хил гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-15 12:58:41

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35-40 см байгаа нь олон жилийн дунджаас 5-15 см-ээр бага байна.

Хөвсгөл нуурын Хадан хүй, Тургийн ам зэрэг газруудад хар хил гарсан байна.




 Тодруулбал Тургийн аманд 60 см өргөн хар хил гарсан байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг аж.

Хар хилийн хэмжээ бүр өөр өөр байдаг учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг  Онцгой байдлын газраас анхаарууллаа.

 

 

 

 

Холбоотой мэдээ