ӨНӨӨДӨР: Бүсчилсэн хөгжлийн форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-01 06:24:28

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 1--ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форум эхэлнэ. Форум бүсийн байдлаар СТӨ болон "Блью Скай", "Новотел", "Туушин" зочид буудал, ДБЭТ-т тус тус үргэлжилнэ.

11.00 цагт: Богд хааны ордонд музейд: “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн гарч байна.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.30 цагт: Зээлээ төлсөн ч Монголбанкны хар жагсаалтад орж хохирсон иргэд мэдээлэл хийнэ.  

12.00 цагт: Хүүхдийн амь насанд аюултай, өвлийн морин уралдааныг эсэргүүцэж ТББ, иргэдээс мэдээлнэ.

14.00 цагт: Стандарт, хэмжил зүйн газраас “Мөнгөн завъяа” худалдааны төвд ажиллан худалдан борлуулж буй үнэт эдлэл, эрдэнийн чулуунд сорьцыг хянаж,  баталгаажуулна. Утас: 9900-6045.

-Нийслэлд автомашины дугаарын хязгаарлалтын хугацаа дуусаж, өнөөдрөөс урьдын байдлаар зорчино.


Холбоотой мэдээ