Сар шинийн өдрүүдэд хилийн авто боомтууд 3 хоног амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-04 13:16:08

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт Цагаан сарын шинийн 1-3-ний өдөр буюу хоёрдугаар сарын 10-12-нд Монгол Улс, БНХАУ-ын дараах хилийн боомтууд 3 хоног амрах талаар гааль, хилийн байууллагаас мэдээллээ. Үүнд:

Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан, Баянхошуу-Өвдөг, Хавтирга-Архашаат зэрэг боомт орж байна.


Мөн Монгол Улс, ОХУ-ын хилийн боомтууд:

  • Цагааннуур-Ташанта, Боршоо-Хандгайт, Тэс-Шарсуурь, Арцсуурь- Цагаан толгой, Ханх-Монд, Улвхан-Дээд Ульхан шинийн 1-3-нд амарна.
  • Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевскын авто замын хилийн боомт, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевскын төмөр замын боомтууд баярын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллана.


Агаарын боомтууд олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.



Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур авто замын боомт сар шинийн баяраар
мөн 3 хоног амарна. Тодруулбал, Монгол Улсын Баян-Өлгий, Оросын Холбооны Улсын Алтайн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцож хилийн "Цагааннуур-Ташанта" боомтуудын 2024 оны нэгдүгээр улирлын амралтын өдрүүдийн хуваарийг тогтоожээ.

Тус хуваарийн дагуу боомтууд сар шинийн баярыг тохиолдуулан хоёрдугаар  сарын 10-12-ны өдөр амарна. Харин энэ сарын 13-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллах юм.


 

Холбоотой мэдээ