БАЯН-ӨЛГИЙ: Иргэдийн хадгаламж 35 тэрбум төгрөгөөр өсөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-05 16:37:27

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр тус аймгийн иргэдийн банкан дахь хадгаламж өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 165 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхтой харьцуулахад 35 тэрбум төгрөгөөр өсөв.


Нийт хадгаламжийн 124,9 тэрбум нь хугацаатай, 40,1 тэрбум нь хугацаагүй хадгаламж аж.


Аймгийн хэмжээнд 51244 хадгаламж эзэмшигч байгаа. Үүний 36561 нь 1 сая хүртэл төгрөгийн, 3581 нь 1-2 сая, 4448 нь 2-5 сая, 3771 нь 5-10 сая, 1474 нь 10-20 сая, 932 иргэн 20-50 сая төгрөгийн хадгаламж эзэмшиж байна.


Мөн 50-100 төгрөгийн хадгаламжтай 289, 100-500 саяын хадгаламжтай 170, 500 саяас 1 тэрбум хүртэл төгрөгийн хадгаламжтай 15, 1-2 тэрбумын хадгаламжтай 3 хадгаламж эзэмшигч бий.


Банкан дахь хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн нь иргэдийн орлого тодорхой хэмжээгээр өссөн, хүмүүсийн санхүүгийн боловсрол сайжирч хуримтлал үүсгэх хүсэл эрмэлзэлтэй болж байгаа, валютын ханш тогтворжиж инфляц нэг оронтой тоо руу буурсан зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

Холбоотой мэдээ