АРХАНГАЙ: Аймаг суурин болон зөөврийн цахилгааны эх үүсгэвэртэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-06 09:32:00

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Архангай аймаг онцгой нөхцөлд ашиглах генератор буюу цахилгааны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэж, энэ оны нэгдүгээр сарын 31-нд хүлээн авсан байна.

 

БНХАУ-д үйлдвэрлэсэн 220кв, 30кв-ын хүчин чадал бүхий тус хоёр генераторыг орон нутгийн хөгжлийн сангийн 118.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Баянхайрханы чоно” ХХК нийлүүлжээ. Генераторын 220кв нь зөөврийнх, 30кв нь аймгийн ЗДТГ-т суурин байх юм.   

 



Холбоотой мэдээ