Хүмүүнлэгийн тусламжийн ээлжит цуваа орон нутгийг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-03-03 16:25:49

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар сарын 20-ноос эхэлсэн малчдад туслах хандивын аяны хүрээнд гуравдугаар сарын 1-ний байдлаар нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив тусламж бүрдээд буйг ОБЕГ-аас мэдээллээ. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн дээрх хэмжээний мөнгөн болон эд материалын хандив тусламжийг УОК-т хүлээлгэн өгөөд байна.


Засгийн газрын шийдвэрээр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд 1160 тонн гурил, 580 тонн цагаан будааг хуваарилан олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу 21 аймагт тусламж хүргэх цуваа орон нутгийг зорилоо.


Мөн малчин ард иргэдэд зориулсан иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд хуваарилж эхэлжээ.

Холбоотой мэдээ