“Мерседес-Бенц”-ийг үйлдвэрлэхэд хүн дүрст роботуудыг ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-18 14:51:35

БЕРЛИН, 2024 оны гуравдугаар сарын 18 /The Telegraph/. Германы автомашин үйлдвэрлэгч “Мерседес-Бенц” компани биеийн хүчийг ихээр, харин ур чадварыг төдийлөн шаарддаггүй ажлуудыг гүйцэтгүүлэхийн тулд “Апптроник” компанийн хүн дүрст “Апполо” роботуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх гэж байна.


Компанийн цахим хуудсанд мэдээлснээр, 1.7м өндөр, 70 гаруй кг жинтэй “Аполло” нь 25 кг хүртэлх жинтэй ачааг өргөх чадвартай бөгөөд бүтэн цэнэглэсний дараа 4 цаг ажилладаг байна. Мөн гар, хөлтэй, ЛЕД гэрэл бүхий нүдтэй бөгөөд цээжин дээрээ шаардлагатай мэдээллүүдийг харуулах дэлгэцтэй юм. Түүнчлэн аман дээрх дэлгэц нь эрэг чангалах түлхүүрийн дүрс болон цэнэгийн хувь хэмжээг харуулдаг аж.


“Мерседес” компани ур чадвар бага шаарддаг боловч биеийн хүч илүү шаардлагатай ажлыг автоматжуулахын тулд роботыг ашиглахаар төлөвлөж байгаа тухай “Апптроник”-ийн гүйцэтгэх захирал Жефф Карденас ярьжээ. Ингэхдээ эхний ээлжинд “Аполло” роботыг үйлдвэрлэлийн шугам дээр ажиллаж буй хүмүүст эд ангиудыг хэрхэн хүргэж өгч байгааг шалгах ажээ. 

Холбоотой мэдээ