ДАРХАН-УУЛ: Автомашины бартаат замын уралдааны аваргаар Ж.Гомбодорж шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-18 18:11:12

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сард Монголын автомастеруудын холбооноос Дархан хотод “Чингис мастер кросс” уралдаан зохион байгуулдаг. "Чингис мастер кросс 2024" уралдаанд нийт 73 тамирчин өрсөлдсөнөөс “Автохим”, “Зоост Буудай”, “Speed Energy LLC”, “Аваргууд” клубийн тамирчин, спортын мастер Ж.Гомбодорж тэргүүллээ.


Өнгөрсөн жил уг уралдаанд гуравдугаар байр эзэлж байсан бол энэ жил амжилтаа ахиулж тэргүүн байрт шалгарав.


Удаах байруудад 36 хувийн дугаартай спортын мастер Л.Ариунболд, 2 хувийн дугаартай Б.Батзориг, 98 хувийн дугаартай Ж.Төрмөнх, 6 хувийн дугаартай Б.Наранбаатар нар энэ жилийн шилдгүүдээр тодорлоо.




Дархан хотод зохион байгуулдаг уг уралдааныг 89.5 радио шууд дамжуулан үзэгчдийг автомашин дотроосоо үзэх боломжийг гурав дахь жилдээ ханган ажиллалаа.




Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Чингис Шар айраг” ХХК ажилласан бол хамтран зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн ЗДТГ, МҮОНТ-ийн Спорт суваг, Монголын Авто мастеруудын холбоо ажиллалаа.


Ташрамд, УИХ-ын гишүүн М.Чимидцэрэн агсны нэрэмжит "Чингис мастер кросс 2024" уралдааны шилдгүүдэд үндсэн шагналын сангаас гадна Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас түрүүлсэн тамирчинд гурван сая төгрөг, дэд байрт шалгарсан тамирчинд хоёр сая төгрөг 3, 4, 5 дугаар байрт шалгарсан тамирчдыг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулжээ.
























Холбоотой мэдээ