ӨМНӨГОВЬ: Далангийн голд ирсэн нүүдлийн шувуудыг дуран ашиглан алсаас харах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-03-19 17:09:56

Даланзадгад, 2024 оны гуравдугаар  сарын 19 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн голд гангар хун, халбага нугас, ногоохон нугас, зэрлэг нугас, шовтгор алаг нугас, хүрэн толгойт цахлай гээд олон зүйл нүүдлийн шувууд айлчлан иржээ.

 


Жил бүрийн гуравдугаар сарын 6-ны үеэр анхны хондон ангир ирдэг уламжлалтай. Харин энэ жилийн хувьд анхны нүүдлийн шувууд гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн ирсэн талаар шувуу судлаач Х.Түмэндэлгэр мэдээллээ.

 


Мөн нүүдлийн шувуудыг үзэхээр очиж буй нутгийн иргэдэд шувуудад хэт ойртож үргээж айлгахгүй байхыг уриалж, дуран болон телескоп ашиглан алсаас харах боломжтойг анхаарууллаа.



Холбоотой мэдээ