Масаюки Ямаүчи: Тэрүнофүжи аваргыг тавдугаар сард эргэн ирнэ гэж найдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-26 10:12:09

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумогийн холбооны Ёкозүнагийн зөвлөл Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд ээлжит хурлаа хийжээ.


Үүний дараа зөвлөлийн тэргүүн Масаюки Ямаүчи сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Түүний ярьснаар 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сарын 31-нд эхлэх тойргийн барилдаанд оролцохоор бэлтгэлээ хийж байгаа аж.


Тэрбээр “Түрүүлсэн Такэрүфүжи, түүнтэй өрсөлдсөн Оносато нарт баяр хүргэе. Аваргын хувьд бэртлийн улмаас башёг дундаас нь орхилоо. Аваргыг хаврын тойргийн барилдаанд оролцохоор бэлдэж байгааг сонссон. Хэрхэн барилдахыг нь анхааралтай ажиглах болно. Түүнийг тавдугаар сард эргэн ирнэ гэж найдаж байна” гэв.


Харин озэки цолтнуудын талаар ярихдаа, “Озэки цолтнууд хүч муутай, удаан байна. Тэд ёкозүна болж дэвших найдвар хол байна. Одоогийн озэки цолтнууд ёкозүна болоход хангалтгүй байна” хэмээн ярьжээ.

Холбоотой мэдээ