ТӨВ: Зуунмод орчимд үзэгдэх орчин 50 метрийн зайд хязгаарлагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-27 10:59:44

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Зуунмод суманд 10.00 цагийн байдлаар үзэгдэх орчин 50 метрийн зайд хязгаарлагдаж, цахилгааны гэмтэл хэсэгчлэн гарч байна.  


Сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд бага насны хүүхдийг сургуульд нь эцэг эх, асран хамгаалагч нарыг хүргэж өгөхийг Төв аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.


Зуунмод сумын авто зам халтиргаа гулгаа үүссэн. Иймд том оврын ачааны машинууд түр зогсолт хийж байна.


Төв аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас үдээс хойш үзэгдэх орчин бага зэрэг нээгдэх төлөвтэй байгааг урьдчилсан байдлаар мэдээллээ. 

Холбоотой мэдээ