ДАРХАН-УУЛ: Хүндийн өргөлтийн тамирчид 17 алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-27 13:14:15

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчид 2024 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.


Өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зохион байгуулсан уг тэмцээнд ОУХМ М.Сэлэнгэбаатар дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчид оролцож нийт 17 алтан медаль, 15 мөнгөн медаль, найман хүрэл медаль хүртжээ.


Багийн нийлбэр дүнгээр эмэгтэй төрөлд дэд байр эзэлж цомын эзэд болсон байна. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 16 байгууллагын 190 тамирчин оролцжээ.


ОУХМ М.Сэлэнгэбаатар дасгалжуулагч 45 жил хүндийн өргөлтийн спорттой амьдралаа холбосон бөгөөд бэлтгэсэн шавь нар нь оролцсон тэмцээн бүрээс медаль хүртэж байна. 


Түүний шавь нараас тив, дэлхийн аваргаас эхлээд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчид олон төржээ. Арав гаруй олон улсын хэмжээний мастер, хориод спортын мастер төрөн гарчээ.

Холбоотой мэдээ