Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-29 10:33:44

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Засгийн газрын энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжсэн юм.


Гадаад харилцааны яамнаас уг төслийн хэлэлцээг ахлан, хятадын талтай тохиролцох ажлыг удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.


Энэхүү хэлэлцээрээр “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад обьектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм гэж ГХЯ-наас мэдээллээ.


 

Холбоотой мэдээ