ОХУ-аас хоёр дахь удаагийн малын вакцин оруулж ирлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний дагуу шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх 5.1 тэрбум төгрөгийн вакцин оруулж ирэхээр болсон. Энэ хүрээнд ОХУ-аас 15 сая тун вакциныг 337.5 мянган ам.доллараар худалдан авч, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан зэрэг таван аймаг руу хүргүүлж эхэллээ.
2835天