Эхний хагас жилийн татварын орлого өнгөрсөн оныхоос 658.6 тэрбум төгрөгөөр өсчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний хагас жилийн улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 570.2 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн татварын орлого 88.4 тэрбум төгрөгөөр, нийт дүнгээр өнгөрсөн оны мөн үеэс 658.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн гэж Татварын Ерөнхий газраас мэдээллээ.
2872天